2007-10-07
2007-09-25
2007-08-24
2007-08-22
2007-07-31
2007-07-30
2007-07-23
2007-07-02
2007-06-29
2007-06-27
I've got son waiting for me at home...
This is my son, Erhes. Look at him... That's why I'm always in rush to home after work. You know what I'm saying...
Бичсэн Tamir 0 сэтгэгдэл
2007-06-18
2007-06-04
Усанд орох ёстой гоё...
Анх удаа жинхэнэ утгаар нь усанд орлоо. Урьд нь дандаа л чийгтэй даавуугаар арчуулдаг байлаа шүү дээ.
Бичсэн Tamir 0 сэтгэгдэл
2007-06-01
Аав ээжийн ганц эрдэнэ...
Миний хүү урьд шөнө овоо унтлаа. Шөнө 3 цаг болж байхад сэрж мөөмөө хөхөөд, нэг сайн бааж аваад эргээд унтсан. Тэгээд өглөө 7 цагийн үед сэрсэн. Эхний 7 хоногоо бодвол овоо шүү, өдөр шөнөө ялгадаг болчихоод байгаа юм миний хүү чинь.
Өнөөдөр бид 2 урьдын л адил өглөө босдогоороо босч, тагтан дээр жаахан салхилж, салхилж ч гэж дээ гадаа их халуун байдаг болсон байна билээ, өглөө 10 цагт гарахад салхигүй, чийгтэй бүгчим агаар л угтсан. За тэр ч яахав.
Одоо миний хүү унтаж байна. Удахгүй сэрээд хоолоо нэхэж хөөрхөн уруулаа өмөлзүүлээд уйлах байх даа.
Бичсэн Mom 0 сэтгэгдэл
2007-05-27
Зугаалга (үргэлжлэл)
Яваад ирлээ. Салхинд цохиулаад нам... Өдөржингөө унтлаа. Хүмүүс хэлэхдээ, намайг унтаж байх хойгуур аав мах шараад, ээж завиар зугаалаад хэсэг алга болсон сурагтай. Эргэн тойрон хоол эргүүлсэн, хөзөр тоглосон, энд тэндхийн сонин сайхан ярьсан хүмүүс л байлаа.
Burke Lake гэж гадагшаа урсгалгүй, дундаа жижиг аралтай, галуу, нугас цуглуулсан дөлгөөхөн нуур юм. Амралтын өдөр болоод ч тэр үү, ёстой л түм түчигнэж, бум бужигнаж байлаа. Онцолж хэлэхэд, ялаа шумуул бараг байхгүй, их тухлаг газар юм.
Аав ээж хоёр ёстой л ам мөлтөс амжиж машиндаа суусан даа. Тун удалгүй аянга цахилгаан бууж, таван алхамын цаадах харагдагдахгүй, хүчтэй ширүүн аадар бороо орсон. Сүртэй байсан шүү.
Цөөхөн хэдэн зураг цомог руугаа хийсэн, үзээрэй.
Бичсэн Tamir 0 сэтгэгдэл
Зугаалга
Өглөө аав ээж хоёр эрт бослоо. Учир нь манай эндхийн монголчууд өнөөдөр зугаалгаар явж байгаа ажээ. Намайг тоохоо ч болилоо. Хоол эргүүүлэх нь эргүүлж, нүүрээ будах нь будаж, харин би орон дээрээ хайр анхаарал эрэн уйлагнан нэг хэсэг хэвтэв. Гэдэс цатгалан, живх хуурай болохоор олигтой уйлах шалтгаан олдохгүй хий дэмий л баахан янцаглалаа. За энэ ч яахав. Хүн болсоор анх удаагаа зугаалгаар явж үздэг юм байжээ. Эндээс нэг их холгүй Burke Lake гээч газар очиж, мах шарж, идэж ууж, тоглож зугаалах юм байхаа. Нуурын эрэг дээр шумуул байвал яанаа? Хазуулчвал нөгөөх нь загтнаад, аав ээж хоёр хаана маажихаа мэдэхгүй баахан зовноо. Хол л байх юм шүү. Тэнгэр бүрхэг, оройдоо бороошино гэсэн. Аав ээж хоёр амжиж ирэхээ мэдэж л байгаа байх даа. Ямартай ч их л зугаатай байх юм шиг байна.
Бичсэн Tamir 0 сэтгэгдэл
2007-05-26
Би ирлээ...
2007 оны 5-р сарын 11. Өглөөний 10ц10мин.
Шөнөжингөө ээжийгээ өвтгөж байж өглөө 10ц10мин-д 8lb 10.8 oz (3934 гр) жинтэй, аав ээжийнхээ ууган хүү нь болон хорвоод мэндэллээ. Хүү гарвал Эрхэс, охин гарвал Нандин-Эрдэнэ гэдэг нэр авах нь тодорхой байсан тул Kevin Erkhes Tamir гэдэг нэртэй боллоо.
Бичсэн Tamir 1 сэтгэгдэл
Ээжид хэлэх юм байна
Аав намайг ерөөсөө загнадаггүй. Уйлсан ч, муухай аашилсан ч загнадаггүй. Харин ээж загнадаг... Мөөмөө хазахад, унтахгүй, удаан муухай аашилахад загнадаг.
Хөхөөд сороод байхад гарахгүй байхаар нь хаздаг юм. Гарах ч юм билүү. Нялх юм чинь хүү чинь мэдэхгүй шд, ээж ээ. Гэхдээ таныгаа хазаж өвтгөдөгт уучлаарай. Аавын мөөмөнд сүү байдаг бол... Аав өвдсөн ч гүрийнэ шд.
Заримдаа нойр хүрэхгүй, удаан дээшээ хараад хэвтээд байхаар уйдаад уйлмаар болоод, дээрээс нь нуруу чилээд, тэгээд чилээгээ гаргаж уйлдаг юмаа. Аав өдөржингөө гэртээ байдаг бол аавын гаран дээр л өнжихгүй юу... Сайхан... Ээжийгээ ядраахгүй.
Бичсэн Tamir 2 сэтгэгдэл

